Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ажил хэргийн уулзалт зохион байгуулав
Alternate Text

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай нар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд шинээр томилогдон ирсэн нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби болон мөн газрын улс төрийн ажилтан Моора Обрайн-Али, ЭСЯ-ны мэргэжилтэн Г.Золбоо нарын албаны хүмүүсийг 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр албан өрөөндөө хүлээн авч уулзав. 

    Уулзалтад хүрээлэнгийн Хятад судлалын салбар, Гуравдагч хөрш орон судлалын салбарын Солонгос судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын гадаад орчны өөрчлөлт, Монгол Улсаас БНХАУ, БНСУ, БНАСАУ-тай харилцах харилцаанд ковидын дараа гарч болох өөрчлөлтийн тухайд судлаачдын байр суурийг сонирхон өргөн хүрээнд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцов. Мөн холбогдох асуудлын хүрээнд АНУ-ын албан ёсны болон хувийн үзэл бодлыг сонирхсон асуултдаа хариулт авсан болно. Төгсгөлд нь хоёр талаас ажил хэргийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, цаашид хамтран ажиллах боломжийг судлахаар тохиров. 



Бусад мэдээлэл