Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгийн “Read Japan Project” төслөөс ном бүтээл хүлээн авах ёслол болов
Alternate Text

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн Японы Ниппон сангийн дэмжлэгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгийн “READ JAPAN PROJECT” төсөлд хоёр дахь жилдээ хамрагдан Япон орны тухай ойлголтыг дээшлүүлэх зорилго бүхий 41 ном бүтээлийг  хүрээлэнгийн номын сандаа хүлээн авлаа.

    Энэхүү ёслолын арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүрээлэнгийн байранд болж, “READ JAPAN PROJECT” төслөөс илгээсэн номын батламжийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоод гардуулан өглөө.

    Ном гардуулах үйл ажиллагаанд Японы Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ито Ёрико, тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, Орос судлалын салбарын ЭШТА, Төрийн соёрхолт, доктор, профессор О.Батсайхан болон тус хүрээлэнгийн япон судлаач эрдэмтэн судлаачид оролцов

    Элчин сайд Кобаяши Хироюки, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо нар энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан ном бүтээлүүд, зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцлоо.

    Та бүхэн “READ JAPAN PROJECT” төслөөс илгээсэн Японы түүх, соёл, нийгэм, улс төр, эдийн засгийн тухай англи хэлээр хэвлэгдсэн дараах ном бүтээлүүдтэй хүрээлэнгийн номын санд хүрэлцэн ирж чөлөөтэй танилцах боломжтой юм.

  •         Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш
  • орон судлалын салбарын ЭША, магистр А.Сосорбурам

       




Бусад мэдээлэл