Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ
ШУА-ИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ

    Шинжлэх ухааны салбарт өнөөдөр үйлчилж байгаа  хууль, дүрэм, журмын шинэчлэлийн өөрчлөлтийг танилцуулах,  тэдгээрийн хэрэгжилтэд идэвх зохион байгуулалттай оролцох зэрэг асуудлыг хэлэлцсэн шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өргөн хүрээнд анх удаагаа 5 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа.  Тус зөвлөгөөнд хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж, Орос судлалын эрхлэгч, доктор А.Нямдолжин, Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрхлэгч, доктор А.Даваасүрэн, Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч, доктор Б.Сэржав нар бүрэн бүрэлдэхүүнээр, идэвхтэй оролцов. Зөвлөгөөнд БШУЯ, ШУА, харьяа 16 хүрээлэн, ШУТС, Сангийн яам, Нийгмийн даатгалын газар болон бусад хувийн хэвшлийн төлөөлөл багтсан 150 гаруй хүн оролцсон байна.   

    Удирдах ажилтны зөвлөгөөнөөр Шинжлэх ухааны салбарын бодлого, удирдлага, төлөвлөлт, эрх зүйн орчны шинэчлэл, хүний нөөцийн удирдлага ба байгууллагын менежмент; Шинжлэх ухааны салбарын санхүүгийн бодлого, эрх зүйн шинэчлэл; Судалгаа хөгжүүлэлтийн бодлого; Инновац технологи ба цахим мэдээллийн системийн интеграци, хөгжүүлэлт гэсэн үндсэн 4 чиглэлийн дагуу нийт 15 илтгэл, танилцуулга хэлэлцүүлсэн байна.

    Зөвлөгөөнд хэлэлцэж яригдсан  асуудлын талаар салбарынхандаа ярьж түгээж, хамт олноороо хэлэлцэхийг зөвлөгөөнд оролцсон хүрээлэнгийн удирдлага, салбарын эрхлэгч нарт ШУА-ийн Ерөнхийлөгч нээлтийн үгэндээ албан үүрэг болгосон байна.

    Зөвлөгөөний үдээс хойших хэсэгт хэлэлцүүлсэн МНСК-ын УЗ-ийн дарга Л.Гантулга “Сэтгүүл хөгжүүлэлт, ашиглалт, Цахим номын сан хөгжүүлэлт” сэдэвт илтгэлдээ тус хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй 2 сэтгүүлийн амжилт болон сүүлийн 50 орчим жилийн хугацаанд нийтлүүлж байсан 5 эрдэм шинжилгээний сэтгүүлийн дугаарыг цахим хэлбэрт шилжүүлэн, мэдээллийн сан үүсгэсэн болон хүрээлэнгийн номын сангийн каталогийг цахимжуулж, хайлтын системд оруулж байгаа зэргийг онцлон тэмдэглэснийг дурдахад таатай байна.









Бусад мэдээлэл