2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны хурлын танхимд “Economic and Cultural Cooperation between Mongolia and Taiwan: Regional Situation and Around Election 2024” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг цахим, танхим хосолсон хэлбэрээр англи хэл дээр зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсад зочилж буй Тайваний Үндэсний Жөнжи их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн захирал, профессор Лянь Хуни тэргүүтэй багш, оюутнууд болон Улаанбаатар дахь Тайпейн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Николай Ван Кайю нар оролцож хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо, Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж болон хүрээлэнгийн Хятад, Зүүн хойд Ази судлалын чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний ажилтнууд, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Н.Доржсүрэн ба Улаанбаатар дахь Тайпейн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгчид дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцов.
Хэлэлцүүлэгт Монгол, Тайваний талаас тус бүр гурван илтгэл танилцуулсан ба Монголын талаас ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо “Experience and Expectation of Parliament Election 2024 Mongolia”, мөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор И.Энхболд “Trade and Economic Relations between Mongolia and Taiwan”, хятад судлаач, доктор Ч.Сумьяа “Humanities Exchange and Tourism Relations between Mongolia and Taiwan” сэдвээр илтгэл тавьсан бол Тайваний талаас Тайваний Үндэсний Чы Наний их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын тэнхимийн захирал, профессор Жеймс Ван “A Study of the Process and Results of the Presidential Election in Taiwan”, Тайваний Үндэсний Сунь Ят Сений их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал, профессор Франк Лиу “The Impact of Taiwan’s President Election in 2024”, Тайваний Үндэсний Жөнжи их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн Дипломатын тэнхимийн эрхлэгч, профессор Чарлес Ву “US-China Competition for Diplomacy Hegemony and Taiwan’s Hedging Policy” сэдвээр тус тус илтгэл тавив.
Илтгэлүүдийг сонссоны дараа нийт оролцогчид хоёр талын худалдаа эдийн засаг ба соёл хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар академик хэлэлцүүлэг өрнүүлэв.