Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Атул Малхари Готсурве ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зочлов
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Атул Малхари Готсурве ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зочлов

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве (Atul Malharu Gotsurve) 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүрээлэнд зочлон үйл ажиллагаатай танилцлаа.

    Хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо эрхэмсэг ноён Элчин сайдыг тус хүрээлэнд зочлон ирсэнд талархал илэрхийлж, хүрээлэнгийн түүхэн замнал, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үндсэн чиглэл, сүүлийн үед хийгдэж буй судалгааны ажлын үр дүнгийн талаар танилцуулав. 

    Элчин сайд Атул Малхари Готсурве энэхүү уулзалтад урьж, байгууллагынхаа талаар тодорхой мэдээлэл өгч, танилцуулсанд талархал илэрхийлэн Монгол Улс, БНЭУ-ын хооронд 1955 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ хүртэл түүхэн хугацаанд хоёр улсын ард түмэн харилцан итгэлцсэн, оюун санааны хөршийн эрхэм харилцаатай байж ирсэнд бахархал дүүрэн байдгаа илэрхийлэв. 

    Талууд хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллах нь чухал байгааг онцлов. Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2025 онд тохиох гэж буйтай холбогдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам ойн арга хэмжээг хамтран зохион байгуулж, ажиллахад санал нэгтэй байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

    Уулзалтад тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Л.Хайсандай, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Э.Мөнхзул болон Элчин сайдын орчуулагч Солонго нар байлцав.


  • Мэдээ бэлтгэсэн: Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын
  • салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Э.Мөнхзул






Бусад мэдээлэл