ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо Арабын Нэгдсэн Эмират Улсын Эмиратын бодлогын төв (Emirates Policy Center)-д зочлон, тус төвийн Ерөнхийлөгч, доктор Ибтисам Аль-Кетби-тэй 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн мягмар гарагт уулзав.
Уулзалтаар талууд санамж бичгийн дагуу хоёр талын хамтын ашиг сонирхол, хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Уулзалтад Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ш.Одонбаатар мөн оролцсон байна.
2023 оны 11 дүгээр сард тус улсад хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр байгууллагын харилцааны эхлэл тавигдсан юм.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь Эмиратын бодлогын төвийн олон улсын түнш байгууллагуудын нэг юм.
Эх сурвалж: https://epc.ae/