Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эмгэнэл илэрхийлэв
Alternate Text

   Энэ долоо хоногт Бүгд Найрамдах Турк Улсад тохиосон байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас олон мянган хүний амь нас, эрүүл мэнд хохироод байгаа билээ. Энэхүү аймшигт үзэгдэлд амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд эмгэнэл илэрхийлж БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд нээсэн Эмгэнэлийн дэвтэрт хүрээлэнгийн нийт судлаачдаа төлөөлөн гарын үсэг зурав.    

    Энэхүү үйл ажиллагаанд төр засгийн өндөрлөгүүд, иргэд, олон нийтийн төлөөлөл идэвхтэй оролцож байна. ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, докторант, турк судлаач Х.Сэлэнгэ нар гарын үсэг зурж, Элчин сайд болон яамны хамт олонд эмгэнэл илэрхийлэв.




ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн


Бусад мэдээлэл