Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чой Жин Вон ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зочлов
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чой Жин Вон ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зочлов

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон (최진원) 2024 оны 6 дугаар сарын 27-ний өдөр хүрээлэнд зочлон үйл ажиллагаатай танилцлаа.

    Хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо эрхэмсэг ноён Элчин сайдыг тус хүрээлэнд зочлон ирсэнд талархал илэрхийлж, хүрээлэнгийн түүхэн замнал, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үндсэн чиглэл, сүүлийн үед хийгдэж буй судалгааны ажлын үр дүнгийн талаар танилцуулав. 

    Элчин сайд Чой Жин Вон (최진원) энэхүү уулзалтад урьж, байгууллагынхаа талаар тодорхой мэдээлэл өгч, танилцуулсанд талархал илэрхийлэн хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцлаа.  

    Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх 2025 онд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

    Уулзалтын үеэр хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монголын Солонгос судлалыг дэмжин хөгжүүлэх боломжийн талаар хөндөж ярилцлаа.

    Уулзалтад тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор И.Энхболд, эрдэм шинжилгээний ажилтан Б.Нарантуяа, А.Номин болон Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга Кваг Хан Суль (곽한솔), орчуулагч Н.Хөвсгөлдалай нар байлцав.


  • Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон
  • судлалын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Нарантуяа







Бусад мэдээлэл