Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БНАСАУ-73 жил” хэлэлцүүлэг болов
Alternate Text

    БНАСАУ-ын байгуулагдсаны 73 жилийн ойн баярыг тохиолдуулан БНАСАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, БНАСАУ-ын соёл, эрдэм шинжилгээний төв хамтран “БНАСАУ-73 жил” хэлэлцүүлэг, хүндэтгэлийн арга хэмжээг ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны хурлын танхимд 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулав. 

    Уг арга хэмжээнд БНАСАУ-ын Элчин сайд У Сын Хо, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, Стратеги академийн захирал, доктор Х.Сайхансанаа, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат, Зүүн хойд Азийн Аюулгүй байдал, стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Н.Доржсүрэн, ШУТИС-ийн БУХС-ийн багш, доктор Д.Сэрдарам, МУИС-ийн ШУС-ийн Солонгос судлалын тэнхимийн багш, докторант Д.Оюунцэцэг болон ОУХХ-гийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо. 

    Тус хэлэлцүүлэгт ШУА-ийн ОУХХ-гийн Хятад судлалын секторын эрхлэгч, доктор (Ph.D) Д.Базардорж “БНХАУ, БНАСАУ-ын харилцаа”, Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) И.Энхболд “Орос, БНАСАУ-ын харилцаа”, Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан докторант У.Загдцэсэм “Япон, БНАСАУ-ын харилцаа”, БНАСАУ-ын Соёл, эрдэм шинжилгээний төвийн тэргүүн, докторант Н.Бямбадорж “Ким Жон Ун даргын бүтээн байгуулалт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. 

    Эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийн хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал, БНАСАУ-БНСУ-ын харилцаа, Монгол Улс-БНАСАУ-ын харилцаа, түншлэл зэрэг сэдвийн хүрээнд явагдсанаараа онцлог арга хэмжээ боллоо.

Мэдээг бэлтгэсэн: Эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмар







Бусад мэдээлэл