Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлыг батламжиллаа
Alternate Text

    Шинжлэх ухааны академийн харъяа хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт дуусч, шинээр сонгогдсон болон улиран сонгогдсон захирлууд ажлаа хүлээн авлаа.

    Үүний дагуу Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлаар тус хүрээлэнгийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан доктор (PhD), дэд профессор Д.Золбоог ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийн томилсон тушаал, батламжийг дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар 3 дугаар сарын 30-ны өдөр гардуулан өглөө.

    Батламж гардуулахад тус хүрээлэнгийн Эрдмийн болон Захиргааны зөвлөлийн төлөөлөл байлцав.

    Энэ удаагийн захирлын сонгон шалгаруулалтанд холбогдох журмын дагуу төрийн албаны шалгалт, ярилцлага, эрдмийн хамт олны олонхийн санал авсан нэр дэвшигчийг батламжилсан байна.

    Улиран сонгогдож, үүрэгт ажилдаа шамдан орсон захирал Д.Золбоод ажлын өндөр амжилтыг нийт хамт олны өмнөөс хүсэн ерөөе.



Бусад мэдээлэл