Вэбсайтын цэс
Хэлний сонголт
2022 оны эхний хагас жилийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлангийн хурал болов
2022 оны эхний хагас жилийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлангийн хурал болов

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, амжилттай дүгнүүлсэн билээ.

    ШУА-ийн Тэргүүлэгчдийн шийдвэр болон Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус хүрээлэнгийн 2021 оны болон 2022 оны эхний хагас жилийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хүрээлэнгийн хамт олон болон ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын төлөөлөлд танилцууллаа.  Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хамт олны хурлаар хэлэлцүүлдэг уламжлал цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил тасалдаад байсан юм.  

    Тус хуралд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын төлөөлөл академич С.Чулуун, ШУА-ийн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор Б.Сувданцэцэг, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Амарсанаа нар оролцлоо. Хуралд Олон улс судлалын хүрээлэнгийн жилийн үйл ажиллагааны тайланг үр дүнгийн гэрээний биелэлт, эрдэм шинжилгээ, суурь судалгааны болон санхүү, хүний нөөцийн асуудлыг хамруулан эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай,  Шинжлэх ухааны академийн 2022 оны эхний хагас жилийн ажлын тайланг ШУА-ийн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор Б.Сувданцэцэг хүрээлэнгийн ажилтнуудад тайлагнаж, асуултад хариулж, санал солилцов.

    Тайлантай холбогдуулж ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын төлөөлөл Олон улс судлалын хүрээлэн бусад хүрээлэнгээс ялгаатай нь төрийн бодлого боловсруулах ялангуяа гадаад бодлогын чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж хүргүүлж ирснийг дурдаад тус хүрээлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд амжилттай ажиллаж, өөрийн гэсэн онцлогтой бүтээлүүд гаргасныг онцлон тэмдэглэв. Суурь судалгаа болон захиалгат ажил ШУА-ийн Ерөнхийлөгчтэй байгуулсан тусгай бүтээгдэхүүний биелэлтийн талаар тодотгон асууж, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын амжилтад бусад хүрээлэнтэй хамтран ажиллах явдал чухал нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

  • Мэдээ бэлтгэсэн: Гуравдагч хөрш орон судлалын салбарын
  • эрдэм шинжилгээний ажилтан, магистр А.Сосорбурам




Бусад мэдээлэл