Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш тус хүрээлэнд зочлов
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш тус хүрээлэнд зочлов

    Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш (Zafer Ateş) хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоогийн урилгаар 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зочиллоо. 

    Захирал, доктор Д.Золбоо хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажлын чиг үүргийн талаар товч танилцуулж, цаашид Монгол Улс, БНТУ-ын харилцаа хамтын ажиллагаа, Турк орон судлалын талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

    Элчин сайд, ноён Зафер Атеш захирал Д.Золбоод байгууллагынхаа талаар тодорхой танилцуулсанд талархлаа илэрхийлээд цаашид хүрээлэнгийн саналыг талархан хүлээн авч, олон улсын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа, орон судлалын чиглэлээр судалгааны сонирхол, чиглэл нэгтэй байгууллагуудтай харилцаа тогтоох, хоёр орны эрдэмтдийг хамтран ажиллах үйл явцыг эрчимжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлэв.

    Уулзалтын үеэр ирэх онд тохиох Монгол Улс - Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн хүрээнд хоёр орны эрдэмтэд харилцан туршлага солилцох үүднээс эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний ярилцлага зохион байгуулах, судалгааны ном, сэтгүүл гаргах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.  Турк улсын Элчин сайдын Яам судалгаа шинжилгээний талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид Турк улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ТИКА-гийн санхүүжилтээр хүрээлэнгийн Турк судлалын салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.  

    Уулзалтад хүрээлэнгийн Хятад судлалын секторын эрхлэгч, доктор Д.Базардорж, Бүс нутаг, хамтын ажиллагааны салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Ш.Амангүл нар байлцав.

  • Мэдээ бэлтгэсэн: Гуравдагч хөрш орон судлалын салбарын
  • эрдэм шинжилгээний ажилтан А.Сосорбурам






Бусад мэдээлэл