Хүрээлэнгийн захирал Д.Золбоо, эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Төрдалай, Хятад судлалын салбарын эрхлэгч Д.Базардорж нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуульд зочилж, тус дээд сургуулийн удирдлагын бүрэлдэхүүнтэй ажлын уулзалт хийв.
Уулзалтад тус дээд сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Сүн Вэй, мөн тус дээд сургуулийн захирал Тогтох болон салбар тэнхимийн эрхлэгчид оролцов. Талууд өөрсдийн байгууллагын онцлогийн талаар танилцуулга хийж, цаашид хамтын ажиллагааг өрнүүлж, бэхжүүлэх олон боломж нөхцөл байгаа талаар харилцан санал солилцож, дурдаж, мөн ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хамтран хийх төлөвлөгөө гаргахаар тогтов.
Хоёр байгууллагын хооронд “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-т хүрээлэнгийн захирал Д.Золбоо, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуулийн захирал Тогтох нар гарын үсэг зурав.