Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Вторая мировая война: исторический опыт, память и преемственность поколении” олон улсын эрдэм шинжилгээний хурал ОХУ-ын Улан-Үд хотод 2025 оны 4 сарын 16-19-нд болж, ШУА-ийн Олон Улс Судлалын хүрээлэн нь хамтран зохион байгуулагчаар оролцсон билээ.
Тус эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Монгол Улс, Казахстан улсын 133 эрдэмтэн судлаач оролцож 80 гаруй илтгэл тавьсан. Уг хуралд Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо, Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Наранжаргал нар: Зөвлөлтийн ард түмэн, улаан армид туслах хөдөлгөөнд БНМАУ-ын ард иргэд хэрхэн оролцсон явдлыг Увс аймгийн жишээн дээр авч үзсэн “Араты отдаленных райновка Победу (на примере аймака Увс)” илтгэл, эрдэм шинжилгээний зөвлөх, доктор, профессор Л.Хайсандай: Дэлхийн хоёр дугаар дайнд ЗХУ ялахад БНМАУ-ын оруулсан хувь нэмрийг шинэ баримт материал дээр тулгуурлан авч үзсэн “Вклад Монголии в Победу Советского Союза во Второй мировой войне и международное признание МНР” илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.
Дэлхийн II дайны түүхийн талаарх судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнгээ хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэлийг сонирхсон хүмүүс Олон улс судлалын хүрээлэнгийн номын санд ирж танилцаж болно.
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Н.Наранжаргал