Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ном хандивлав
Ном хандивлав

   1240 онд анх бүтээсэн гэж үздэг “Монголын нууц товчоо” өнөөдөр дэлхийн 30 гаруй оронд 40 орчим хэлээр орчуулан, хэвлэгдсэн юм. “Чингис хаан үндэсний музей” өөрийн номын сангийн сан хөмрөгт тэдгээрээс бололцооны хэрээр төвлөрүүлэн цуглуулах зорилготой ажиллаж байгаа бөгөөд одоогоор цөөнгүй хэлээр хэвлэгдсэн бүтээлээр сан хөмрөгөө баяжуулжээ. Энэ бүтээлийг түүхч, хэл шинжлэлийн эрдэмтэд төдийгүй инженер, сонирхогчид ч орчуулсан тохиолдол байдаг байна.

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музейн хамтын ажиллагааны хүрээнд “Монголын нууц товчоо”-ны вьетнам хэлээр орчуулан хэвлэгдсэн хоёр хувилбарыг музейн сан хөмрөгт хадгалуулахаар академич С.Чулуунд гардуулан өгөв. Хүрээлэнгийн судлаач эрдэмтэд энэхүү хандивын ажлаа цаашид ч үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

   Сонирхуулахад, Монголд хамгийн өргөн тархсан хувилбар нь академич Ц.Дамдинсүрэнгийн хөрвүүлэг 180,000 хувь хэвлэгдсэн гэдэг.


         Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа
судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Э.Мөнхзул





Бусад мэдээлэл