Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШАГДАРЫН БИРА (1927-2022)
ШАГДАРЫН БИРА (1927-2022)

ШАГДАРЫН БИРА

(1927-2022)


    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Шагдарын Бира 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

    Ш.Бира нь 1946-1951 онд ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэж, 1960 онд дэд эрдэмтэн, 1971 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнд тус тус хамгаалжээ.

    Нэрт эрдэмтэн Ш.Бирагийн эрдэм судлалын үйл хэрэг нь тус хүрээлэнтэй салшгүй холбоотой байв. Тэр бээр 1977 онд шинэхэн байгуулагдсан Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирлаар томилогдон 1983 он хүртэл үр бүтээлтэй ажилласан байна. Түүнийг захирлаар ажиллах хугацаанд Дорно дахин судлалын судалгааны цар хүрээ өргөжин боловсон хүчнээр бэхжиж, ШУА-ийн бие даасан эрдэм шинжилгээний хүрээлэн болон өргөжсөн юм.

    Монгол Улсад олон улс судлалын хөгжүүлэх үйл хэрэгт өөрийн эрдэм судлалын бүтээл, удирдан зохион байгуулах авьяас чадвараараа ихээхэн хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, академич Ш.Бирагийн ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.

ШУА-ИЙН ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН


Бусад мэдээлэл