Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн Япон судлалын хүрээлэнгийн эрдэмтэд зочлов
БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн Япон судлалын хүрээлэнгийн эрдэмтэд зочлов

   Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд БНХАУ-ын Япон судлалын хүрээлэнгийн захирал Wu Huaizhong тэргүүтэй эрдэмтэн судлаачид 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зочилж, Зүүн хойд Азийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны талаар санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн цаашид эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

   Уулзалт, хэлэлцүүлэгт ОУСХ-гийн захирал, доктор (Ph.D) Д.Золбоо, Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) У.Загдцэсэм, Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант М.Хишигтуяа нар болон МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D) С.Баттулга, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Э.Эрдэнэ-Очир, ЗХА-ийн Аюулгүй байдал, стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Н.Доржсүрэн нар оролцов.



Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн ОУСХ-гийн ЭШАА,
доктор (Ph.D) У.Загдцэсэм




Бусад мэдээлэл