Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн 50 жилийн ойд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын ирүүлсэн илгээлт
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн 50 жилийн ойд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын ирүүлсэн илгээлт

Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,

Монгол Улсад дорно дахин, олон улс судлалын бие даасан эрдэм шинжилгээний байгууллага үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж буйг минь хүлээн авна уу.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн анх үүсч хөгжсөн цагаас өнөөг хүртэлх хагас зууны хугацаанд Монгол Улсын Гадаад харилцааны яам тус хүрээлэнтэй харилцан уялдаатай, ойр дотно хамтран ажиллаж ирсэн билээ.

Дэлхий дахинаа глобалчлал, бүс нутгийн интеграцчилал эрчимтэй өрнөж, нийгэм, эдийн засгийн хөгжил хурдацтай урагшилж, олон улсын харилцаа өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд гадаад орчноо бүх талаар танин мэдэх, чингэснээр гадаад бодлогын орон зайгаа тэлэх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа улстөр, дипломатын аргаар баталгаажуулах эрхэм зорилтын төлөө бид цаашид ч улам үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдмийн нийт хамт олны судалгаа, шинжилгээний цаашдын ажил үйлсэд их амжилтыг, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

                УИХ-ЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД  Д.ЦОГТБААТАР

                2018 оны 9 дүгээр сарын 21 Улаанбаатар хот




Бусад мэдээлэл