2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнгийн Аж үйлдвэр, инновацын эдийн засгийн төвийн захирал, эдийн засгийн уxааны доктор, дэд профессор Валентина Васильевна Доржиеваг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Монголын Инновацын Холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал, эдийн засгийн уxааны доктор (Sc.D), профессор Л.Оюунцэцэг болон тус хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.
Уулзалтын эхэнд тус хүрээлэнгийн захирал Д.Золбоо В.В.Доржиеваг хүрээлэнд зочлон ирсэнд талархал илэрхийлж, шинжлэх ухааны салбарт хоёр тал хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийн тухай ярилцсан юм.
Талууд Монгол-Оросын эдийн засаг, шинжлэх ухаан, инновацын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, шинжлэх ухааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн бөгөөд уулзалтын үр дүнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, цаашид хамтарсан судалгаа, хурал зохион байгуулах, судалгааны материал солилцох зэрэг үйл ажиллагааг төлөвлөн явуулахаар боллоо.
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Орос судлалын салбарын ЭШДэА Б.Хишигжаргал
