Тус хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээлийг нээлттэй, хүрээмжтэй, ил тод болгох энэхүү “Цахим хүрээлэн” зорилтыг ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан дэмжин ажиллахаар шийдвэрлэж, 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн суурь болон хэрэглээний судалгааны үр дүнд буй болсон зарим онцлох бүтээлүүд, “Олон улс судлал”, “Mongolian Journal of International Affairs” албан сэтгүүлүүдийн дугааруудыг цахим болгох үйл ажиллагаа үргэлжилж, эхний үр дүнг 2021 оны 7 дугаарс сард багтаан бэлэн болгох юм.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Монголын Номын сангуудын консерциум дэмжлэг үзүүлэн холбогдох платформыг үүсгэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон байна.