Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Япон сангаас хүрээлэнд ном хандивлав
Япон сангаас хүрээлэнд ном хандивлав

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь “Ниппон” сангийн дэмжлэгтэйгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Read Japan Project” төсөлд 4 дэх жилдээ хамрагдаж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд Японы эдийн засаг, нийгэм, түүх, соёл, утга зохиол зэрэг салбарын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн судлахад ач холбогдолтой ном бүтээлүүдийг сүүлийн жилүүдэд хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээнд зориулан хүлээн авч номын сангаа баяжуулж байна. Энэ удаагийн ном бүтээл нь тус хүрээлэнгийн хүсэлт, сонголтын дагуу Монгол, Японы хооронд соёлын хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ойн жилд илгээгдэж байгаагаараа онцлогтой юм.

Япон улсын ЭСЯ-ны Гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус хүрээлэнд хүрэлцэн ирж тус хүрээлэнгийн номын санд илгээсэн ном, товхимлыг хүрээлэнгийн захирал Д.Золбоод гардуулан өглөө.

Ноён Т.Катанода гардуулан өгч буй эдгээр бүтээл Япон улсын талаар илүү гүнзгий судлахад хувь нэмэр болоосой хэмээн эрдэм шинжилгээний судалгаанд зориулан явуулж буйг дурдлаа.
Ном хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D) Р.Төрдалай, япон судлаач эрдэмтэн доктор (Ph.D) А.Дэлгэрмаа нар болон бусад судлаачид байлцав.

Хүрээлэнгийн захирал Д.Золбоо ноён Т.Катанодад хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжин тусалж ирсэнд талархал илэрхийлэн, бүрмөсөн нутаг буцаж байгаатай нь холбогдуулан дурсгалын зүйлс гардуулан өгөв.




Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Гуравдагч хөрш орон судлалын салбарын ЭШДэА А.Сосорбурам










Бусад мэдээлэл