Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Зүүн хойд Азийн түүхийн сан, Монгол-Солонгосын түүхч архелогичдийн холбооноос хамтран 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Монгол-Солонгос дипломат харилцаа тогтоосноос хойших хоёр улсын харилцаа, тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний цахим хурал амжилттай зохион байгуулав.