Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи хооронд идэвхтэй хамтран ажиллаж эрдмийн солилцоог өрнүүлсээр байна.
БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Номын cан (CASS Library) нь БНХАУ-ын НШУА-ийн харьяа философи, нийгмийн шинжлэх ухааны тусгай номын сан бөгөөд хоёр академийн номын сан хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ удаад 2024 онд хэвлэгдсэн 14 ширхэг ном, 5 төрлийн тогтмол сэтгүүлийн 42 ширхэг шинэ дугаарыг Олон улс судлалын хүрээлэнд илгээсэн байна.
Та бүхэн БНХАУ-ын НШУА-ийн Номын сангаас илгээсэн Хятадын соёл иргэншлийн түүх, Ши Жиньпиний гадаад харилцааны талаар хэлсэн үгийн эмхэтгэл, Торгоны замын хөгжил, “Нэг бүс нэг зам” санаачилга өнгөрсөн, одоо, ирээдүй, Орчин цагийн хятад хэлний толь, Эртний хятад хэлний толь, Хятад хэлний хэлц үгийн толь зэрэг улс төр, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн сэдэвтэй хятад хэлээр хэвлэгдсэн дараах ном, сэтгүүлүүдтэй хүрээлэнгийн номын санд хүрэлцэн ирж танилцах боломжтойг дуулгахдаа таатай байна.
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн ОУСХ-ийн Хятад судлалын
салбарын ЭШДэА, магистр М.Хишигтуяа