Анкара хотын Хажи Баярам Вэли их сургуулийн Ази судлалын тэнхим Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Монгол-Туркийн стратегийн харилцаа XXI зуунд” сэдэвт цахим хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт “Монгол-Туркийн стратегийн түншлэлийн боломж” /турк хэл дээр/ сэдвээр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч, доктор Ч.Цэрэннадмид илтгэл хэлэлцүүлж оролцов.
Хэлэлцүүлэгт Турк, Монгол судлаачдын нийт 6 илтгэлийг танилцуулсан бөгөөд дор дурдсан сэдвийн хүрээнд идэвхтэй хэлэлцүүлэг өрнөв. Үүнд:
Цахим хэлэлцүүлгийг хааж, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, доктор Р.Болд хэлсэн үгэндээ “... судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид улам өргөжин хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон”-ыг онцлон тэмдэглэж, судлаачдад амжилт хүссэн байна.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн нь сүүлийн жилүүдэд БН Турк улсын эрдэм шинжилгээний холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 онд Монгол Улс, БН Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Туркийн талтай хамтран амжилттай зохион байгуулсан билээ.