Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хамтарсан форум зохион байгуулагдав
Хамтарсан форум зохион байгуулагдав

   БНСУ-ын Хангүк олон улс судлалын их сургуулийн Стратеги судалгааны төслийн агентлаг (HK+ National Strategies Research Project Agency)-иас эрхлэн жил бүр зохион байгуулдаг “Солонгосын хойг ба Умард” соёл, стратегийн 5 дахь удаагийн форум 2025 оны 8 дугаар сарын 4-5-ны өдөр МУИС-ийн Төв байрны “Эрдмийн танхим”-д “Монгол Улсад хамтдаа алхъя 2025” (Walking Together in Mongolia 2025) уриан дор “Шинэ эрин үетэй тулгарах нь: Трамп 2.0 эрин дэх агуу хүчний өрсөлдөөн дунд үндэстэн дамнасан эв нэгдлийг эрэлхийлэх нь” сэдвийн дор амжилттай болж өнгөрлөө.

   Энэхүү эрдэм шинжилгээний форумыг Монголын талаас МУИС, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. “Үндэстэн дамнасан хамтын ажиллагаагаар эв нэгдлийг бий болгох нь”, “Эрчим хүч, Энх тайвны бүрэлдүүлэх нь ба Тогтвортой хөгжил”, “Монгол-Солонгосын харилцаа 35 жил” сэдвээр өрнөсөн 4 салбар хуралдаанд Монгол, Солонгос, АНУ, Япон, Казахстан, Итали зэрэг улсын 15 эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүлж, мөн тооны судлаач панелистаар оролцсон юм.

   Форумын 2 дахь өдөр форумыг зохион байгуулагч Стратеги судалгааны төслийн агентлаг болон ОУСХ хооронд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол боллоо. Санамж бичгийн хүрээнд дараа дараагийн форумыг хамтран зохион байгуулах болон судалгааны төсөл хамтран гүйцэтгэх зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргал


Бусад мэдээлэл