Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Доктор, дэд профессор Дашнямын Золбоо “Алтан гадас” одонгоор шагнагдлаа
Доктор, дэд профессор Дашнямын Золбоо  “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

    Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (PhD) дэд профессор Дашнямын Золбоо таныг Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэн үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 96 дугаар зарлигаар Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсанд хүрээлэнгийн эрдмийн хамт олноос халуун баяр хүргэж байна.

    Д.Золбоо нь 1997 онд Үндэсний Төв Архивт судлаачаар анх орж ажлын гараагаа эхлэн улмаар ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын төв, Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах шинжээч, 2018 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирлаар томилогдож, улсад 24 дэх ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байна.

    Хүрээлэнгийнхээ нэр төрийг өндөрт өргөж яваа таны цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



  • ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН 
  • ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРГАА, 
  • ЭРДМИЙН ХАМТ ОЛОН


Бусад мэдээлэл