Монгол Улсад дорно дахин, гадаад орон судлах олон улс судлалын ухааны бие даасан эрдэм шинжилгээний байгууллага Олон улсын харилцааны хүрээлэн үүсч хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 3-р сарын 26-ны А/126 тоот тушаалыг үндэслэн 2018 оны 9-р сарын 20-21-ны өдрүүдэд Хүрээлэнгийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр Ажлын хэсэг гаран, тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Ойг угтан “Хүрээлэнгийн 50 жилийн түүх”, “Шилдэг бүтээлийн эмхэтгэл” 2 дэвтэр, “Олон улсын харилцааны хүрээлэнгийн бүтээл, туурвилын жагсаалт” гэсэн гурван бүтээл хэвлүүлэн ойд бэлэг болгон барихаар ажиллаж байна. Хөрөнгө санхүүгийн боломж хомс байгаа тул хандив цуглуулах аянг өрнүүлж эхэллээ.
Та бүхэн дараах дансаар хандив ирүүлж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна.
Хандивын данс:
ТӨРИЙН САН: 100900015480 РД № 9095837
Бидэнтэй хамтран ажилласанд талархлаа илэрхийлье.
Олон улсын харилцааны хүрээлэнгийн хамт олон
Холбогдох утас: 976-11-317185