Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Удо Б.Баркманн “Монголын түүх” нэгэн сэдэвт бүтээлийн монгол орчуулгын номын нээлт болно
Удо Б.Баркманн “Монголын түүх” нэгэн сэдэвт бүтээлийн монгол орчуулгын номын нээлт болно

   ХБНГУ-ын монголч эрдэмтэн Удо Б.Баркманны 1999 онд туурвисан “Монголын түүх” нэгэн сэдэвт бүтээлийн монгол орчуулгын номын нээлт 2025 оны 9 дүгээр сарын 5-нд Монгол Улсын Их сургуулийн 1-р байрны Дугуй зааланд болно.

   Уг бүтээл нь их гүрнүүдийн Монголын талаар XVII-ХХ зуунд явуулсан бодлогын түүхийг олон улсын харилцааны үүднээс монгол, орос, англи, герман, хятад, франц хэл дээрх архивын эх сурвалжид үндэслэн судалж, Монголын түүхийн 1636-1945 он хүртэлх үеийн эгзэгтэй асуудлыг нарийвчлан авч үзэж 15 бүлэгт хуваан бичжээ.

   Та бүхэн энэхүү сонирхолтой номоос Монголын түүхийг Европын эрдэмтэд ХХ зууны төгсгөлд хэрхэн төсөөлж байсантай танилцах боломжтой юм.


Бусад мэдээлэл
Ном хандивлав
12 өдрийн өмнө