Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэнэ.
Alternate Text

Ирэх жил манай орны гадаад харилцааны түүхийн олон чухал тэмдэглэлт үйл явдал болно, тухайлбал Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойтой холбогдуулан захирал, доктор Д.Золбоо, Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Алтай нар 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Krzysztof Bojko, сайдын туслах Г.Амаржаргал нартай ажил хэргийн уузалт зохион байгуулав.

Элчин сайд Монгол Улсын өнөөгийн гадаад бодлогын онцлог, хөрш их гүрнүүд Хятад болон Орос улсуудтай харилцах харилцааны онцлог, өнөөгийн “Гуравдагч” хөршийн бодлогын талаар сонирхож, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.  Уулзалтын дүнд Монгол дахь Польш судлалыг хөгжүүлэх, хоёр талын судлаачдыг харилцан солилцох ажлыг эрчимжүүлэх, ирэх онд тохиох түүхэн ойг хамтран тэмдэглэх зэрэг олон ажлыг харилцан тохиролцсон байна. Сонирхуулахад анх 2013 онд Монгол Улсын ШУА, Польшийн ШУА-ийн хооронд Эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг сунган 2019-2021 онд хэрэгжүүлэх протоколыг энэ оны 3 дугаар сард хоёр академийн удирдлага Варшав хотод гарын үсэг зурж баталгаажуулсан юм. дайны үеийн Польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцох ба  Монгол үзэгчдэд хоёр сарын турш сонирхуулах юм байна.

 Элчин сайд ирэх 7 хоногт буюу 9 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Үндэсний мүзейд зохион байгуулагдах “Дэлхийн II дайны үеийн Польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцох ба  Монгол үзэгчдэд хоёр сарын турш сонирхуулах юм байна.                                                              

                                                                                                                                                                                                    Мэдээ бэлтгэсэн: Э.Отгонтамир


Бусад мэдээлэл