Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хүлээн авч уулзав

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн удирдлага, эрдэмтдийн төлөөллийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав. 

    Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсын гадаад бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа тусгах, ард иргэдэд үнэн зөв мэдлэг, мэдээллийг хүргэхэд эрдэм шинжилгээний байгууллагын үүрэг оролцоо чухал байгааг тэмдэглээд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн энэ чиглэлд 50 гаруй жил үр дүнтэй ажиллаж ирснийг онцлон цаашид бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

    Хүрээлэнгийн удирдлагаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байгаа судалгааны үр дүнгээ товч танилцуулахын зэрэгцээ 2020 оны 11 дүгээр сарын 25-нд зохион байгуулах “Олон улс судлал-2020” эрдэм шинжилгээний хурал, 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлын бэлтгэл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар хийж буй ажлаа танилцуулсан байна.

    Мөн уулзалтын үеэр хүрээлэнгийн эрдэмтдээс ГХЯ-ны захиалгаар тухайлсан судалгаа хийх боломж, Монгол Улсад орон судлалыг хөгжүүлэх, олон улсын харилцааны өрнөж буй үйл явцыг олон нийтэд оновчтой хүргэх талаар санал бодлоо хуваалцсан байна.



Бусад мэдээлэл