Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол Улсын хөгжлийн гадаад хүчин зүйл: Монгол, Японы олон талт хөгжлийн түншлэл” бүтээл хэвлэгдлээ
“Монгол Улсын хөгжлийн гадаад хүчин зүйл: Монгол, Японы олон талт хөгжлийн түншлэл” бүтээл хэвлэгдлээ

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын япон судлалын багийн туурвисан “Монгол Улсын хөгжлийн гадаад хүчин зүйл: Монгол, Японы олон талт хөгжлийн түншлэл” (Ред. Ц.Баатар доктор (Sc.D), “Битпресс” хэвлэлийн компани, 2023, УБ.,) хамтын бүтээл хэвлэгдэн олны хүртээл боллоо.

    Тус хамтын бүтээл нь БШУЯ-ны ШУТС-ийн санхүүжилтээр 2020-2023 онд хэрэгжсэн “Монгол Улсын хөгжлийн гадаад хүчин зүйл: Япон Улстай тогтоон хөгжүүлж буй эдийн засгийн хамтын ажиллагааны үүрэг” суурь судалгааны төслийн үр дүнд бичигдсэн бөгөөд доктор (Ph.D) Б.Сэржав, доктор (Sc.D) Ц.Баатар, докторант У.Загдцэсэм, докторант Б.Саранчимэг, магистр А.Сосорбурам нар хамтран зохиогчоор оролцов.

    Хамтын бүтээлд манай улсын хөгжлийн гадаад хүчин зүйлсийн дотроос Япон Улсын хүчин зүйл ямар жин, нөлөө үзүүлэх, түүнийг хэрхэн оновчтой ашиглан улс орныхоо хөгжлийг урагш ахиулах, Монгол-Японы улс төрийн харилцаа эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлөх хийгээд Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа түүний дотор хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр хийсэн судалгааны дүнг хураангуйлан танилцуулахыг хичээж, манай улсын хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх хоёр орны хооронд хөгжүүлж ирсэн эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, нөөцийг хэрхэн ашиглах, үр дүнг дээшлүүлэх талаар санал дүгнэлтээ тусгажээ.

    Уг бүтээл нь япон орон судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн оюутан, улс төр, эдийн засаг, олон улсын харилцаа сонирхогч хэн бүхэнд тус нэмэр болохуйц бүтээл болжээ.


  •                 Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон
  • судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Саранчимэг


Бусад мэдээлэл