2025 оны 9-р сарын 9-ний өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаачид Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн яамд хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Дипломат албаны богино хугацааны сургалт”-д хамрагдсан Турк улсын Гадаад хэргийн яамны зүүн Азийн газрын залуу дипломатуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч Ч.Цэрэннадмид хүрээлэнгийн бүтэц, судалгааны үндсэн чиглэл, сүүлийн жилүүдэд эрхлэн гаргасан судалгааны бүтээл, санаачилгуудын талаар, хүрээлэнгийн ЭША Х.Сэлэнгэ Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын хоёр талт харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл өглөө.
Уулзалтад Гадаад харилцааны яамны Европын газрын мэргэжилтэн Я.Эрдэнэбат, ОУСХ-ийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрхлэгч Б.Цэнгэллхам нар байлцав. Уулзалтын үеэр хоёр орны хооронд байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд гадаад харилцаа, гадаад бодлогын чиглэлээр судалгаа явуулдаг мэргэжлийн байгууллага хооронд хамтран ажиллах боломжийн талаар талууд мэдээлэл, санал солилцов.
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон
судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Ч.Цэрэннадмид