Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Б.Сэржавт хүртээхээр болжээ
Alternate Text

2022 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах тухай

    2022 онд Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах хувь хүн болон байгууллагыг 8 дугаар сарын 4-ний өдөр олон нийтэд зарлалаа.

    Энэ жил 197 хувь хүн, 48 байгууллагад олгох болсон ба үүний дотор Монгол Улсаас Япон, Монгол хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан дараах 2 хүнд гардуулахаар болов.

    Балсангийн Сэржав (Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн тэргүүлэх  ажилтан)
    Монгол Улс социалист нийгмийн тогтолцоотой байх үеэс эхлэн 40 жилийн турш япон судлаачийн замаар замнаж, хоёр орны харилцааг судалгаа эрдэм шинжилгээний тал дээр гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан тэр бээр 2003 онд “Монгол Японы харилцаа: ХХ зууны сүүлийн хагаст” хэмээх бүтээл туурвиснаас гадна япон судлалын чиглэлээр 10 орчим нийтлэлд редактораар хамтран оролцож, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн юм. Ялангуяа дайны дараах Япон улсын хөгжил, түүнээс суралцах үүднээс хүний нөөцийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, эко үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг сэдвээр судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж, хойч үеэ бэлтгэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

   

    



    Наканиши Рейко (Монгени цогцолбор сургуулийн япон хэлний багш)
    1995 оноос өнөөг хүртэл Монголын бага, дунд шатны боловсролын байгууллагад япон хэлийг зааж сургах үйлсэд сэтгэл, оюунаа зориулж ирсэн. Тус боловсролын байгууллагад зориулж, 2006 онд “Дэкирүё”, 2012 онд “Дэкирүмон” хэмээх сурах бичиг бүтээхэд төслийн голлох гишүүнээр оролцож, өөрийн хувь нэмрээ оруулсан. 2012 оноос JF стандартын шаардлага хангасан япон хэлний ангитай туршилтын сургуулийг хариуцан ажиллаж, тухайн сургуулийн багш, сурагчдын дуу хоолойг хүргэх, япон хэлний боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулсан юм. 2016 оноос “Ханзны наадам”-ыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэн, япон хэлний боловсролыг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна.




    Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийн зорилго нь олон улсын харилцааны олон салбарт амжилттай ажиллан, Япон улс болон гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олон хүн, байгууллагуудаас ялангуяа онцгой амжилт гаргасан хувь хүн болон байгууллагыг сонгон сайшааж, тэдний үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд таниулан дэмжихийг бүхий л давхаргынхнаас хүсэх явдал юм.

Эх сурвалж: https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/commendation20220804_mn.html


Бусад мэдээлэл