Дорно дахин, гадаад орон судлалын бие даасан эрдэм шинжилгээний байгууллага болох Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан тус хүрээлэнгийн ахмад, дунд, залуу үеийн эрдэмтэн судлаачид Та бүхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнеөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Өнөөдөр Олон улсын харилцааны хүрээлэн нь Монголын нийгмийн шинжлэх ухаанд нэр нөлөөтэй байр суурь эзэлж, олон улс судлалын цөм хүчин болж, арвин баялаг туршлага хуримтлуулан дотоод, гадаадад нэр хүндтэй, материаллаг бааз, боловсон хүчний хувьд салбартаа тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага болтлоо өсөн дэвжжээ.
Хүрээлэнгийн хамт олон өнгөрсөн 50 жилийн хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачдыг төрүүлж, арвин их бүтээл туурвиж, Монголын түүх судлал, дорно дахин, олон улс судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Цаашид олсон ололт амжилтаа улам бататган, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө эрдэм мэдлэг, авъяас чадвар, хичээл зүтгэлээ зориулан ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын гадаад бодлого, олон улс судлал, улс хоорондын харилцааг судлан төрийн оновчтой бодлого боловсруулахад эрдэм судлалын талаас зөвлөн дэмжигч нь байж ирсэн тус байгууллагын оролцоо, хувь нэмэр нь ирэх он жилүүдэд ч улам тод байж, эрдэмтэн мэргэдийн оюун хурц, хүрээлэнгийн бүтээл туурвил өнөд ундарч байхын өлзийтэй ерөөл дэвшүүлж, Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөе.
Эрхэм баян-эрдэм мэдлэг ашид дэлгэрч байх болтугай.
Боловсрол, соёл, щинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа
Улаанбаатар хот