МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас эрхлэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Лхагва гарагт Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлогын тухай” судалгааны ажлын хүрээнд түүний онол-практикийн асуудлуудаар явуулах цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төслийн багийн гишүүн ОББЭ, доктор Х.Бэхбатын “Гуравдагч хөршийн бодлого”-ын тухайд...” сэдэвт илтгэлийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлэгт тус хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбарын эрхлэгч, доктор А.Даваасүрэн ОХУ-ын байр суурийн талаар танилцуулга хийж оролцов.
Цахим хэлэлцүүлэгт тус хүрээлэнгээс доктор Л.Хайсандай, доктор К.Дэмбэрэл, доктор Д.Золбоо нарын судлаачид зайнаас оролцож хүрээлэнгийн зөвлөх, доктор Л.Хайсандай хэлэлцүүлэгтэй холбогдуулж өөрийн саналаа хуваалцаж, албан ёсоор бичгээр хүргүүлэхээр боллоо. Нийгмийн сүлжээний Skype апп ашиглан хагас өдрийн турш үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлэг эрдэм шинжилгээний хувьд ихээхэн үр дүнтэй болсон бөгөөд цаашид тогтмол хэрэглээнд ашиглаж байхаар тохиров.
Мэдээг бэлтгэсэн: Р.Төрдалай