Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, АНЭУ-ын Эмиратын бодлогын төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, АНЭУ-ын Эмиратын бодлогын төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцох байгаа билээ. Энэхүү хурлын үеэр буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзан хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян тус улсын хөгжлийн хөтөлбөр, ирээдүйн зорилтуудын талаар танилцуулж, цаашид Монгол Улстай хэд хэдэн салбарт хамтран ажиллах, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцолсон байна. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд цаашид хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх хэд хэдэн баримт бичиг байгуулжээ.

    Энэ хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн, АНЭУ-ын Эмиратын бодлогын төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт хоёр байгууллага хамтарсан судалгаа хийх, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээг зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.


  • Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын
  • ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүл


Эх сурвалж: https://president.mn/





Бусад мэдээлэл