Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан сэтгүүл хэвлэгдэнэ.
Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан сэтгүүл хэвлэгдэнэ.

    ШУА-ийн ОУХХ-ийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч, Төв Зүүн Европ судлалын Монголын холбооны тэргүүн доктор, проф. Д.Алтай Унгар Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, доктор Обрушански Борбала, Гадаад худалдаа хариуцсан дэд тэргүүн Цүцои Аттила нартай тэдний хүсэлтээр 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр уулзлаа.

Доктор О.Борбала Унгар Улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан тус ЭСЯ-аас 2020 оны 4-р сард тусгай арга хэмжээг ГХЯ-д зохиохоор бэлтгэж байсан боловч хорио цээрийн улмаас цуцлагдсан ба Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамнаас Монгол-Унгарын харилцааны 70 жилд зориулан ном бэлтгэсэн бөгөөд 2020 онд монгол, унгар хэлээр хэвлэгдэнэ гэдгийг тэмдэглэв.
Доктор Д.Алтай 2019 оны хавар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Галошфаи Михай хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо болон бусад судлаачдыг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар санал солилцсоныг тэмдэглээд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ШУА-ийн ОУХХ-ээс Төв Зүүн Европын судлалын Холбооны “Төв болон Зүүн Европ” сэтгүүлийн тусгай дугаар бэлтгэн гаргахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл хийв.
Энэхүү сэтгүүлийн дугаарын агуулгад шаардлагатай байгаа зарим мэдээлэл, тухайлбал Унгар дахь Монгол судлал, Унгар Улсын өнөөгийн нийгэм-эдийн засгийн байдлын танилцуулга зэрэг бусад материалыг ЭСЯ-аас бэлтгэж хамтран ажиллахаар тохиролцлоо.
Унгарын ЭСЯ-ны Гадаад худалдаа хариуцсан дэд тэргүүн Ц.Аттила нь Унгар Улсын Гадаад хэрэг, Худалдааны яамны дэргэдэх Гадаад харлцаа, худалдааны судалгааны хүрээлэн ба Монголын ШУА-ийн ОУХХ-тэй харилцаа холбоо тогтоох, ирээдүйд хамтран ажиллахад нь тус ЭСЯ гүүр болон ажиллах боломжтойг онцлон тэмдэглэв.  
            
                                                                                                                                                           Мэдээ бэлтгэсэн проф.Д.Алтай


Бусад мэдээлэл