Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВНА
Alternate Text

    Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн 28 дахь жилдээ эрхлэн гаргаж буй, хөндлөнгийн хянан магадлагаа бүхий “Mongolian Journal of International Affairs” сэтгүүл нь 2022 оны дугаартаа эрдэм шинжилгээний өгүүлэл, материал хүлээн авна. Тус сэтгүүл нь Монгол Улсад гадаад орон судлал, олон улсын харилцааны чиглэлээр мэргэжлийн хянан магадлагаа хийдэг бөгөөд 2012 оноос цахим хэлбэрт шилжин, 20 гаруй дугаар гарч өнөөгийн байдлаар нийтдээ хагас сая шахам хандалттай болоод байна.   

    Илгээх эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах сэдвийн хүрээнд байж болно. Үүнд:

    - Монголын гадаад бодлого

    - Олон улсын харилцаа

    - Орон судлал

    - Бүс нутаг судлал

    - Аюулгүй байдал судлал   

    Өгүүлэл, материалууд нь өөр сэтгүүлд хэвлүүлэхээр шилжүүлээгүй, өмнө ямар нэгэн хэлээр хэвлэгдэж байгаагүй, ямар нэгэн зохиогчийн зөрчилгүй байх зэрэг https://www.mongoliajol.info/index.php/MJIA/about/submissions хуудсанд заагдсан шаардлагыг хангасан байх бөгөөд Редакцын шийдвэрээр хөндлөнгийн хоёр мэргэжилтнээр хянан магадлагаа хийгдсэний дараа нийтлэгдэнэ. 

    Сэтгүүлийн редакцын зөвлөлөөс шаардлага хангасан өгүүллийг сэтгүүл хэвлэгдэх хүртэл DOI /Digital Object Identifier/ дугаар олгож, зохиогчийн эрхтэйгээр цахимд урьдчилан байршуулж нийтэд түгээх боломжтой гэдгийг дуулгахдаа таатай байна. Эрдэм шинжилгээний бүтээлийг зохиогчийн эрхтэйгээр урьдчилан цахимаар нийтлэх нь таны бүтээлийг судалгааны  эргэлтэд хурдан оруулж, DOI дугаартайгаар эшлэл авах  боломжийг нэмэгдүүлэх давуу талтай юм.
   

                    Өгүүлэл, материал хүлээн авах хугацаа:     2022 оны 9-р сарын 30   

                    Шийдвэрээ мэдэгдэх хугацаа:                    2022 оны 10-р сарын 31   

                    Хэвлэх хугацаа (урьдчилсан байдлаар):        2022 оны 12-р сарын 1

   

                    Имэйл: mjia@mas.ac.mn

РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ




Бусад мэдээлэл