Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Олон улс судлал 2026: Монголын Солонгос судлал” эрдэм шинжилгээний хурал болно
“Олон улс судлал 2026: Монголын Солонгос судлал” эрдэм шинжилгээний хурал болно

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг уламжлалт “Олон улс судлал” эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музей болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр Чингис хаан Үндэсний музейд болно.

   Энэ удаагийн хурлыг “Олон улс судлал 2026: Монголын Солонгос судлал” сэдвийн дор “Солонгосын улс төр, гадаад бодлого, хойгийн аюулгүй байдал, эдийн засаг, түүх, нийгэм, боловсрол, хэл соёл” зэрэг дэд сэдвийн хүрээнд эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ.

   Эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10-р сарын 15-ны өдрийн 08:30 цагт Чингис хаан Үндэсний музейн 7-р давхрын хурлын танхимд эхэлнэ.





Бусад мэдээлэл