Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцаа, аюулгүй байдал, бүс нутаг судлалын эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулах, санал дүгнэлтээ солилцох байдлаар эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Олон улс судлал” эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн ээлжит эрдэм шинжилгээний хурал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “ОЛОН УЛС СУДЛАЛ 2022: Монголын Япон судлал” сэдвийн дор 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны 4 давхрын хурлын танхимд болно.
Энэхүү хуралд Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа, япон хэл шинжлэл, япон орон судлал, японы гадаад бодлого, аюулгүй байдал, улс төр, эдийн засаг, боловсрол, нийгмийн асуудлаар салбарын эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлнэ.