Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эрдэм шинжилгээний хурал болно
Alternate Text

    1952 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо албажсан “БНМАУ, БНХАУ-ын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” бол Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын түвшинд байгуулагдсан анхны хамтын ажиллагааны баримт бичиг билээ. Тус хэлэлцээрийн Монгол, Хятадын харилцааны хөгжилд оруулсан түүхэн хувь нэмэр, ач холбогдол хийгээд сургамжийг 70 жилийн өндөрлөгөөс олон нийтэд дахин сурталчлах, эрдэмтэн судлаачдын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх үүднээс “БНМАУ, БНХАУ-ын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 09:30-17:00 цагт ШУА-ийн Их чуулганы танхимд зохион байгуулах гэж байна.
    Хуралд Монгол, Хятадын харилцааны тухайн үеийн асуудлыг судалсан эрдэмтэн судлаачид урилгаар илтгэл хэлэлцүүлнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.



Бусад мэдээлэл