ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс “Олон улс судлал” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцаа, аюулгүй байдал, бүс нутаг судлалын эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулах, санал дүгнэлтээ солилцох байдлаар эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн эрдэм шинжилгээний хурлаа Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “ОЛОН УЛС СУДЛАЛ-2023: Монголын Британи судлал” сэдвийн дор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бидний зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож, хамтран ажиллахыг урьж байна.