Олон Улсын Солонгос судлалын хүрээлэнгээс (The International Society for Korean Studies) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал” (The 16th ISKS International Conference of Korean Studies) ээлжит 16 дахь удаагийн хурлыг ШУА, МУИС-тай хамтран “ОЛОН ТУЙЛТ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БА СОЛОНГОС СУДЛАЛ” (A MULTIPOLAR WORLD AND KOREAN STUDIES) сэдвийн хүрээнд 2025 оны 8-р сарын 18-20-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна.
Энэ удаагийн хурлаар нийгэм, улс төр, эдийн засаг, хууль, түүх, соёл, философи, шашин судлал, угсаатны зүй, урлаг судлал, хэл шинжлэл, уран зохиол, боловсрол судлал, сэтгэл судлал, анагаах ухаан, шинжлэх ухаан технологи гэх мэт олон салбарт хамаарах 10 гаруй салбар хуралдаанаар илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм. Хурлын албан ёсны хэл солонгос, англи байна.
Нийгэмлэгийн өмнөх хурлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://isks.org/icks хаягаар орж танилцана уу.
Хурлыг зохион байгуулах комиссын шалгуур хангасан илтгэл хэлэлцүүлэх ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдыг хурлын хураамжаас бүрэн чөлөөлнө.
Холбоо барих цахим хаяг:
zolbood@mas.ac.mn, oyuntsetsegd@num.edu.mn
Зохион байгуулагч:
Олон Улсын Солонгос Судлалын Хүрээлэн (ISKS)
Монгол Улсын Их Сургууль
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн