Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Урилга
Alternate Text

    Энэ жил тохиож буй Монгол Улс Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулан Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 6 сарын 16-ны 15:00 цагт манай хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” (Mongols in the Memories of Oscar Mamen) сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Эрхэм Таныг урьж байна.

    Норвегийн нэрт аялагч, адал явдлын эрэлчин, цуглуулагч, бизнесмен Оскар Мамен (1885-1955) нь Монгол, Өвөр Монгол, Хятад, Орос улсаар 30 гаруй жил аялжээ. Үр ач нар нь түүний аяллын цуглуулга болох 10,000 гаруй гэрэл зураг, 500 эд зүйл, өдрийн тэмдэглэл, захидал, аяллын баримт бичиг, гар бичмэлийг 2017 онд Осло хотын Соёлын түүхийн музейд хандивласан байдаг.

    “Оскар Мамены ертөнц ба Монголчууд" үзэсгэлэнд түүний Монголд байхдаа цуглуулсан ховор үзмэр, эх сурвалжийн нэгээхэн хэсэг нь л дэглэгдсэн бөгөөд гэрэл зурагтаа нүүдэлчдийн бэлчээрийн мал аж ахуйн өвөрмөц байдлыг Нийслэл хүрээний дүр төрхтэй хослуулан тусгаснаараа онцлогтой.

    Зуун жилийн өмнөх монголчуудын дүр төрх, соёл, өвөрмөц байдлыг илэрхийлсэн маш сонирхолтой, түүхэн ховор чамин зургууд монгол хүн бүрийн сэтгэлийг татна гэдэгт итгэлтэй байна.   

    Тус үзэсгэлэн 6 сарын 16-25-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй үйлчилнэ.




Бусад мэдээлэл