Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Олон улс судлал" сэтгүүлд материал хүлээн авч байна
Alternate Text

    “Олон улс судлал” сэтгүүл 2020 оны №2 дугаартаа өгүүлэл хүлээн авна. Өгүүллийн агуулга нь орон судлал, олон улсын харилцаа, Монгол Улсын гадаад харилцаа хийгээд гадаад харилцааны түүхэн асуудлыг тусгасан ба урьд өмнө өөр хэвлэлд нийтлэгдээгүй, багтаамжийн хувьд 6000 үг (гарчиг, товчлол, эшлэл, ном зүйн жагсаалтыг багтаана)-нээс хэтрэхгүй байх шаардлагатай. Өгүүллийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны дотор mjis@mas.ac.mn хаягаар хүлээн авна. 

    Таны ирүүлсэн өгүүлэлд 1-2 эрдэмтнээр хөндлөнгийн хянан магадлагаа хийлгэж, шаардлага хангасныг нь Редакцийн зөвлөлийн хэлэлцүүлгээр хэвлэх эсэхийг эцэслэн шийдэх болно. Мөн холбогдох сэдвийн дагуу бичигдсэн номын шүүмж, гадаад эрдэмтдийн бүтээлийн орчуулга ба гадаад улсын төрийн тэргүүдийн хэлсэн цаг үеийн асуудлаарх болон бодлогын өөрчлөлтийг хөндсөн онц чухал ач холбогдолтой үгийн орчуулгийг хүлээн авна.   

    Манай сэтгүүл цаасан суурьтайгаар хэвлэгдэхээс гадна цахим орчинд байршдаг тул бичгийн мэргэд Та бүхний оюуны бүтээл гадаад дотоодын уншигчдад түргэн хүртээмжтэй хүрэх давуу талтай юм.  

Олон улс судлал” сэтгүүлийн редакци


Бусад мэдээлэл