Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол -Орос: 100 жил хамт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
“Монгол -Орос: 100 жил хамт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

    Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач та бүхнийг 2021 онд тохиох Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургууль, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран зохион байгуулж буй "Монгол - Орос: 100 жил хамт" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.

    Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цахим хэлбэрээр, монгол, орос, англи хэлээр зоохион байгуулахаар төлөвлөж байна.

    Хурал хоёр орны харилцааны түүхийн асуудлууд болон орчин үеийн улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцэхээр дараах дөрвөн салбараар явагдана.

    Салбар хуралдаан 1. Монгол Оросын харилцааны түүх: Эрхүү - Монгол Оросын харилцааны холбогч гүүр болох нь

    Салбар хуралдаан 2. Зүүн хойд Азийн олон улсын харилцааны систем дэх Монгол ба Орос 

    Салбар хуралдаан 3. Монгол Оросын харилцааны эдийн засгийн асуудлууд

    Салбар хуралдаан 4. Монгол Оросын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлууд ба хэтийн төлөв   

    Холбогдох сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэх эрдэмтэн, судлаачид, багш нар хавсаргасан хурлын танилцуулгын хавсралт -1, 2-т заасан шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, хурал зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргад (kuzmin.k.isu@yandex.ru) болон манай хүрээлэнгийн хаягаар  2 дугаар сарын 1-ний дотор илгээхийг хүсье.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Орос судлалын салбар

Хавсралтыг энд дарж үзнэ үү.




Бусад мэдээлэл