Нийтлэсэн
Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцааны суурь судалгааг дагнан хэрэгжүүлэгч, мэргэжлийн байгууллага болох ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн “Олон улс судлал” сэтгүүл нь анх 1978 онд “Дорно дахины судлалын асуудал” нэрээр 1991 он хүртэл хэвлэгдэн гарч байсан бөгөөд ардчилал, зах зээлийн жилүүдэд тус хүрээлэнд явагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас 1991 оноос “Дорно, Өрнө”, 1992 оноос “Зүүн хойт Ази судлал” гэсэн хоёр сэтгүүл болон 1999 он хүртэл гарч байгаад 2000 оноос хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалт, судалгааны чиглэл өргөжсөнөөр “Олон улс судлал” нэрээр гарах болсон юм.
Одоогоор “Олон улс судлал” сэтгүүл нь уламжлалт цаасан суурьтайгаар хэвлэгдэхээс гадна цахим хувилбараар түгээгдэж буй учир уншигч, судлаачдад илүү хүртээмжтэй болж, өгүүллээ ирүүлэх судлаачдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
Манай сэтгүүлд хүлээн авч буй өгүүлэлд тавигдах үндсэн шаардлага:
• Шинжлэх ухааны онол, арга зүйн шаардлага хангасан
• Гадаад, дотоодын сэтгүүлд өмнө нь хэвлэгдээгүй
• Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх
Дээрх шаардлагыг хангасан өгүүлэлд сэтгүүлийн Редакцын зөвлөлөөс хоёр шаттай хөндлөнгийн хянан магадалгаа хийгдсэнээр нийтлэгдэх эсэхийг шийдвэрлэх ба сонгогдсон өгүүллийг сэтгүүлийн Редакцаас DOI /Digital Object Identifier/ дугаар, зохиогчийн эрхтэйгээр цахимд урьдчилан байршуулж, сэтгүүлийн хэвлэмэл хувилбар гарахаас өмнө нийтэд түгээх болно. Ингэснээр DOI дугаарыг ашиглан таны бүтээлээс эшлэл авах боломж үүсэж, бүтээл тань судалгааны эргэлтэд орох юм.
“Олон улс судлал” сэтгүүлд өгүүлэл хүлээн авах журамтай та манай сэтгүүлийн https://mongoliajol.info/index.php/JIS/about/submissions#authorGuidelines холбоосоор орж танилцах боломжтой.