Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
i admin

Нийтлэсэн

  • 2024-09-10
  • 0

Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбар


Судалгааны зорилго:

Монгол Улсыг хүрээлэн буй бүс нутаг дахь хамтын ажиллагааны байгууллага, механизмууд, тэдгээрийн ашиг сонирхол, Монгол Улсад үзүүлэх нөлөөлөл, сорилт, боломжийг өргөн хүрээнд судлах, олон улс, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа дахь Монгол Улсын бодлого, байр суурийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхүйц судалгаа хийх нь тус салбарын үндсэн зорилго болно.

Сүүлийн жилүүдэд тус салбар нь Монгол Улс, Төв Азийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа хэтийн төлөв, бүс нутаг дахь ОХУ, БНХАУ-ын болон олон улсын хүчин зүйл, Зүүн Хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа, Зүүн Өмнөд Ази судлалын асуудлаар голчлон төвлөрч судалгаа явуулж байна.

Судалгааны тэргүүлэх чиглэл:
Бүс нутаг судлал:
  • ЗХА болон АСЕАН-ий орнуудын интеграцид Монгол Улсын оролцоо, энэхүү бүс нутгийн орнуудтай Монгол Улсаас тогтоосон эдийн засаг, нийгэм, улс төр, соёл хүмүүнлэгийн харилцаа

Олон талт хамтын ажиллагаа:
  • НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, бусад олон улсын байгууллагууд ба Монгол Улс
  • Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцчлал ба Монгол Улс (ШХАБ, ЕАЭЗХ, ХАЭЗХ, AПЕК, АСЕАН, Төв ба ЗХА)
  • Үндэстэн дамнасан, бүс дамнасан олон улсын хамтын ажиллагаа ба Монгол Улс (“Бүс ба Зам” санаачилгын хүрээн дэх “Торгоны зам” төсөл, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор, КАРЕК)
  • Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагуудтай Монгол Улсаас хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, тэдгээрийн үр дүн, үр нөлөө
Тус салбар нь 2023 оны эхний улирлын байдлаар 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнээс, шинжлэх ухааны доктор (Sc.D)-2, боловсролын доктор (Ph.D)-2, магистрын зэрэгтэй 2 судлаач ажиллаж байна.