Гуравдагч хөрш орон судлалын салбар
Судалгааны зорилго:
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010), Монгол Улсын Гадаад Бодлогын Үзэл баримтлалд (2011) “Гуравдагч хөрш”-ийн асуудлыг Монгол төрийн гадаад бодлогын нэг чухал чиглэл болгон тодорхойлсон.
“Гуравдагч хөрш”-ийн бодлогын гол агуулга бол хоёр их хөршийн зэрэгцээ гуравдагч оронтой хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн харилцааны зарчимд суурилсан, харилцан ашигтай найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал мөн. Энэхүү төрийн бодлогод шинжлэх ухааны судалгааны сүүлийн үеийн үр дүнгээр дэмжлэг үзүүлж ажиллах нь тус салбарын үндсэн зорилго болно.
Судалгааны тэргүүлэх чиглэл:
Монгол төрийн гадаад бодлогын чухал чиглэл болох энэхүү бодлогын хэрэгжилт, тухайлбал “гуравдагч хөрш” орноор нэрлэгдсэн АНУ, Япон, БНСУ, Европын холбоо, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс зэрэг өрнө дорнын улс орнуудын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, дотоод, гадаад бодлого, хөгжлийн туршлага, “гуравдагч хөрш” орнуудтай Монгол Улсаас хөгжүүлж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны түүх, орчин үе, төлөв байдлын асуудал, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт зэргийг судлах нь тус салбарын судалгааны тэргүүлэх чиглэл юм.