Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
i admin

Нийтлэсэн

  • 2024-09-11
  • 0

Сэтгүүлийн танилцуулга MJIA

Mongolian Journal of International Affairs (MJIA) сэтгүүл нь 1994 оноос хойш жил тутам англи хэл дээр хэвлэгдэн гарч буй хөндлөнгийн хянан магадлагаа бүхий сэтгүүл юм. Тус сэтгүүл нь олон улсын харилцаа, ялангуяа Монгол Улсын гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагааны талаар илүү өргөн, гүнзгий ойлголттой болох хүсэлтэй уншигчдад зориулж нэр хүндтэй эрдэмтэн судлаачдын өгүүлэл, нийтлэлийг хэвлэн хүргэдэг бөгөөд олон улсын тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийх, мөн бусад орны уншигчдад Монгол Улсын байр суурийг танилцуулах зорилготой академик сэтгүүл болно.

Манай сэтгүүл:

  • - Монголын гадаад бодлого
  • - Олон улсын харилцаа
  • - Орон судлал
  • - Бүс нутаг судлал
  • - Аюулгүй байдал судлал зэрэг сэдвийн хүрээнд бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүллийг хүлээн авч, хэвлэдэг.

Өгүүлэл нь өөр ямар нэгэн сэтгүүлд хэвлүүлэхээр шилжүүлээгүй, өмнө нь хэвлэгдэж байгаагүй, зохиогчийн эрхийн зөрчилгүй болон https://mongoliajol.info/index.php/MJIA/about/submissions хуудсанд заагдсан үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд Редакцын зөвлөл хөндлөнгийн хоёр мэргэжилтнээр хянан магадлагаа хийгдсэний дараа нийтлэгдэнэ.

Редакцын зөвлөл шаардлага хангасан өгүүллийг сэтгүүл цаасан хэлбэрээр хэвлэгдэх хүртэл DOI (Digital Object Identifier) дугаартайгаар цахим хэлбэрээр урьдчилан байршуулж, нийтэд түгээх боломжтой гэдгийг Та бүхэнд дуулгахдаа баяртай байна. Эрдэм шинжилгээний бүтээлийг зохиогчийн эрхтэйгээр урьдчилан цахимаар нийтлэх нь таны бүтээлийг судалгааны эргэлтэд богино хугацаанд оруулж, эшлэгдэх боломжийг нэмэгдүүлэх давуу талтай юм.